• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

10 сумын эмэгтэйчүүд цахим сургалтад хамрагдлаа

Архангай аймгийн “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эмэгтэйчүүдийн эрх, ялгаварлан гадуурхалт” сэдвээр эмэгтэйчүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Эмэгтэйчүүдийн эрх, ялгаварлан гадуурхалт” сэдвээр цахим хэлбэрээр референт С.Мөнгөнзаяа сургалтыг удирдан явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх оролцооны аргад тулгуурлан хүний эрхийн ойлголт, жендэр, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.

Сургалтад Их-тамир, Хашаат, Хотонт, Цэнхэр, Чулуут, Тариат, Хайрхан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 30 эмэгтэй хамрагдлаа.

Сургалтын явцад эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцсон бөгөөд, сургалттай холбоотой ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй болно.

Сургалтын үйл ажиллагааны зардлыг “Тэгш тусгал” төрийн бус байгууллага бүрэн хариуцаж ажиллалаа.