• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2021 онд хийгдсэн ажлаас товч дурдвал

Хүний эрхийн боловсрол олгох 21 удаагийн сургалт зохион байгуулж 1389 хүнийг хамруулж, вэб сайт, пэйж хуудаст 162 удаагийн мэдээ мэдээлэл нийтэлж иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, 1153 ном товхимол иргэдэд тарааж, иргэдээс ирүүлсэн 18 гомдолд ажиллагаа хийж зөрчигдсөн эрхээ сэргээхэд дэмжлэг үзүүлж, хүний эрхийн асуудлаар 78 иргэнд зөвлөгөө өгч, 5 удаагийн хяналт шалгалт, 3 удаагийн дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагад хүний эрхийн зөрчлийг арилгуулах зорилгоор шаардлага зөвлөмж 5 тус тус хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа.