• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ААН, БАЙГУУЛЛАГУУД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨЖ АЖИЛЛАЖ БУЙ ЭСЭХЭД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Улсын Онцгой комиссоос гаргасан 41, 43, 46-р түр журам, аймгийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/342 дугаар захирамж болон Онцгой комиссын даргын албан даалгавар, тушаал, үүрэг, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үр дүнг тодорхойлох зорилгоор “Халдвар хамгааллын чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах нь нэгдсэн шалгалт”-ыг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Баянхонгор сумын хэмжээнд холбогдох мэргэжлийн байгууллагын 2-3 алба хаагчдыг оролцуулсан долоон ажлын хэсэг томилогдон 06-р сарын 14-өөс өдрөөс эхлэн нэгдсэн шалгалтыг явуулж байгаа юм.

Томилогдсон 7 ажлын хэсгээс хяналт шалгалтыг явуулахдаа
-Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41, 43, 46-р тушаалын хэрэгжилт, нөхцөл байдал
-Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх” 04-р албан даалгаврын хэрэгжилт, нөхцөл байдал
-Улсын Онцгой комиссын 2021 оны 05-р сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилт - нөхцөл байдал
-Аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 01-р албан даалгаврын хэрэгжилт - нөхцөл байдал
-Аймгийн Засаг даргын 2021 онд гаргасан ,,, дугаар бүхий захирамжуудын хэрэгжилт - нөхцөл байдал зэрэг Короновируст халдвараас сэргийлэх зорилгоор улс, аймгийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, журам, шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор ажиллаж байна.

Шалгалтын явцаас харахад байгууллага ААН-ийн хувьд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тал дээр өөр хоорондоо адилгүй, сайнтай, саартай байгаа хэдий ч дор бүрнээ илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан даруй арга хэмжээ авч буй нь сайшаалтай байна.

Мөн ажлын хэсгийн зүгээс халдвар хамгааллын зөрчил гаргасан байгууллага, ААН-дэд хугацаатай албан даалгавар өгч ажиллаж байна. Олгосон хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд хаах саналаа АОК-ын хурлаар оруулах юм байна.

Дээрх 7 ажлын хэсэг 18-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг явуулах ба улмаар нөхцөл байдалд үнэлгээ хийсэн санал дүгнэлтээ аймгийн Онцгой комисст нэгтгэн танилцуулсанаар дараагийн шийдвэрийг АОК-оос гаргах аж.