• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Цагдаагийн газраас, аймгийн  Прокурорын газартай хамтран ял тэнссэн болон ял хойшлогдсон захиргааны хяналтанд байдаг 93 хүнд хагас өдрийн сургалт зохион байгуулсан билээ. Сургалтын зорилго нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болон шинээр батлагдсан хуулиудыг тэдэнд сурталчилан таниулах зорилготой байлаа. Комиссын ахлах мэргэжилтэн нь сургалтанд хамрагдсан хүмүүст "ХЭҮК-н үйл ажиллагаа”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг тус тус хийж мэдээлэл өглөө.   Сургалт 1 цаг үргэлжилсэн бөгөөд 61 хүн хамрагдлаа.