• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нар сургалтад хамрагдлаа

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа болон олон нийтийн цагдаагийн ажилчдад 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр "Хүний эрхийн үндэсний  комиссын үйл ажиллагаа”, "Хүний эрхийн ойлголт хандлага” сэдвээр 1 цагийн сургалт хийж 28 албан хаагч хамрагдан мэдээлэл солилцлоо.Сургалтанд хамрагдахаар  Баянхонгор аймгийн сумдын олон нийтийн цагдаагийн ажилтангууд  ирсэн байсан бөгөөд сумынхаа иргэдэд олшруулан тарааж өгөх гарын авлага боршурыг мөн өглөө. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь сумандаа гарсан гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсооход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ирсэн дуудлагын мөрөөр халуун цэг дээр нь очиход тэнд хүний эрх зөрчигдсөн байдаг гэдгийг хэлж  хамтран хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэхээ мэдэгдлээ