• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ, БСУГ, "ХОНГОР НУТГИЙН ҮРС” ТББ-иас хамтран аймгийн хэмжээний цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын дунд бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг чадвар олгох сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулж байна.