• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН 1-Р ХАВЬТАЛ БОЛСОН ИРГЭДЭД БАГЦ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Баянхонгор аймагт Короновируст халдварын тохиолдол өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Аймгийн Онцгой комиссоос Короновирусын халдварын батлагдсан тохиолдолтой ойрын буюу 1-р хавьталд орсон иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг хамгаалах, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж дархлааг нь дэмжиж анагаах зорилгоор урьдчилан сэргийлэх буюу эмчлэх багцыг бэлтгэн өнөөдрөөс олгож эхлээд байна.

Урьдчилан сэргийлж эмчлэх багцад уламжлалт болон европ эмийн өндөр тунтай витамины таван төрлийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг багцалан оруулжээ. Тус багцад орсон уламжлалт эм витамин нь короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хүний биеийн эрхтэн системийн дархлааг дэмжих, уушги цэвэрлэх, цусны эргэлт сайжруулах, үрэвсэл намдаах, ханиад шуухинаа, хамар битүүрлийг дарах зэрэг өндөр үр дүнтэйг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.

Дээрх урьдчилан сэргийлэх багцыг короновируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй болгох бол бусад эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа дэмжих сонирхолтой иргэдийг 20,000 төгрөгөөр худалдан авч хэрэглэх боломжийг олгож байгаа юм байна.

Дээрх тан витаминуудыг Улаанбаатар хотоос бөөний зардлаар татан авч ирж багц болгосон бөгөөд эрэлт ихтэй, дархлаа дэмжих өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнээр иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжье гэсэн АОК-ын бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.

Тус урьдчилан сэргийлэх болон эмчлэх багцыг аймагт Монос эмийн сангийн салбаруудаар 20,000 төгрөгөөр худалдаалах бөгөөд нэг багцандаа нэг хүний 10 өдрийн хэрэглээг багтаасан байна.