• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баян-овоо суманд ажиллаа

ХЭҮКомиссын аймаг дахь ахлах мэргэжилтэн нь Баянхонгор аймгийн Баян-овоо сумын төрийн байгууллагын албан хаагчдад  хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "Хонгорын шинэ эхлэл” ТББ, аймгийн хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн  Б.Отгонтөгс нартай хамтран зохион байгууллаа. Энэ удаад  "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдэвт  нийт 3 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд сумын Засаг даргын тамгын газар,  Сургууль,  Цэцэрлэг,  Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагуудын ажилтан албан хаагчид болох 43 хүн хамрагдлаа. Нийт сургалтанд хамрагдсан хүмүүсийн 28 нь эмэгтэй, 15 нь эрэгтэй байлаа. Сургалтанд оролцогчдод хүний эрх мэдээллийн хуудасны 2017 оны эхний улирлын дугаар болон хүний эрхэд суурилсан хандлага сургалтын гарын авлагыг тарааж өгч мэдээлэл өгсөн. Цаашид орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран Цагаан цахир дахь бичил уурхай эрхлэгчдэд мэдээ мэдээлэл өгч ажиллахаар боллоо.