• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бид эрхээ эдэлж, баялгаа бүтээнэ" чуулга уулзалт боллоо

Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бид эрхээ эдэлж, баялгаа бүтээнэ" сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 170 ээжүүдийн чуулга уулзалт 2017 оны 10 сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганы зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх тэдэнд хууль эрх зүй сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, тэдний урласан бүтээлүүдийг олон нийтэд сурталчилан таниулах амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн нь чуулганд оролцож буй ээжүүдэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ авах эрх"-н хүрээнд нэг цагийн сургалт зохион байгууллаа. Энэхүү чуулганы эцэст оролцогчид маань бүлгээр ажиллаж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаарх саналаа орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ.