• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийлээ

Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багийн нутаг дэвсгэрт  гар аргаар алт олборлолтын  үйл ажиллагаа явуулж буй "Бат-сайхан сэтгэл” ТББ-ийн бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаатай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ундрахаар ахлуулсан ажлын  хэсэг очиж танилцаж  ажиллаа.  Тус сумын гар аргаар олт олборлож байгаа Шар хуруу гэх газар "Бат-сайхан сэтгэл” ТББ-н дор нэгдсэн 57 гишүүнтэй 6 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байлаа. Бичил уурхай эрхлэгчдэд "Хүний эрхийн үндсэн ойлголт хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээн дэхь хүний эрхийн асуудал” сэдвүүдэр 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтын дараа бичил уурхай эрхлэгчидтэй уулзалт ярилцлага хийж тэдэнд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.