• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бууцагаан суманд ажиллаа

Аймгийн Прокурорын газартай хамтран сумдад сургалт сурталчилгааны ажил хийж эхэллээ. 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажиллаж төрийн албан хаагчдад "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх"-ийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын референт сургалт мэдээлэл хийсэн бол аймгийн Прокурорын газрын ахлах прокурор "Зөрчлийн тухай хууль, Авилгын эсрэг хууль"-ийн талаар мэдээлэл хийж албан хаагчдын сонирхсон асуудтуудад хариулт өгч, хууль зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа