Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" гарын авлагыг боловсруулж байгаа бөгөөд уг гарын авлагыг орон нутгийн цагдаагийн албан хаагчдад танилцуулах, санал авах сургалтыг Баянхонгор аймагт 2022 оны 05 сарын 16, 17-ны өдрүүдэд ЦЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтанд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгчид оролцож байгаа бөгөөд ХЭҮК-ийн гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд тус гарын авлагын ач холбогдлын талаар танилцууллаа.