• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Галуут сумын төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Галуут сумын төрийн албан хаагчдад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хүний эрхийн Үндэсний комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг очиж "Хүний эрхийн үндсэн ойлголт хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээн дэхь хүний эрхийн асуудал” сэдвүүдээр нийт 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус сумын Засаг даргын тамгын газрын ажилчид, Сургууль, Эрүүл мэндийн төв,  Цэцэрлэг, Соёлын төв зэрэг байгууллагын удирдлагууд  ажилчид хамрагдлаа.  Сургалтын дараа тус сумын удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт  хийж бичил уурхай эрхлэгчдийн төрийн үйлчилгээг хэрхэн  авч байгаа байдал болон хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.