• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ГЭР БҮЛИЙН БОЛОН ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Монгол улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдан мөрдөгдөж байна. Уг хуулиар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоосон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дүгээр зүйлд сум хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллахаар, 20 дугаар зүйлд хамтарсан багийн чиг үүргийг тус тус хуульчилсан бөгөөд хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг Нийгмийн хамгаалал, Хууль зүйн болон эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/173, А/251, А/380 дугаар тушаалаар баталсан.

Хамтарсан багууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, чиг үүргийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, батлагдсан төсөв, гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гарсан зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв хамтран Баянхонгор аймагт 2021 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд "ГЭР БҮЛИЙН БОЛОН ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ" хийж ажиллалаа. Тус хяналт үнэлгээний хүрээнд хуулиар үүрэг хүлээсэн алба хаагчидтай уулзаж ганцаарчилсан ярилцлага хийхийн зэрэгцээ Баянхонгор сумын багуудын хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцла