• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДЭМЖИХ БҮЛЭГ БОЛОН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТААР ТУСЛАХ МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ОРШИЛ

Төслийн зорилго нь ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн нэг болох эрсдэлт нөхцөлд буй туслах малчдыг дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар чадавхжуулах, өөрөөр хэлбэл эрх зүйн чадамжтай байх, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, хуулийн өмнө адил тэгш байх, зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох, өргөдөл гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг туслах малчдад эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Туслах малчдыг чадавхжуулснаар тэдний хөдөлмөрийн орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөө, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна.

Зорилтот бүлэг:

Сонгож авсан аймаг, сумдын 120 туслах малчин өрх, үүнд тэдний гэр бүлийн гишүүд, мөн тооны үндсэн малчид.

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага:

Монголын эмэгтэйчүүдийн холбоо (ТББ)

Холбогдох талууд:

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;

 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

 4 аймаг, 12 сумдын удирдлага, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажилтнууд;

Төсөл хэрэгжих хугацаа: 2020-2022

Туслах малчдын чадавхжуулах, тэдний хөдөлмөрийн орчин нөхцөл сайжруулах, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөө, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилгоор ХЭҮК нь Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Зорилтот аймаг, сумдын туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, туслах малчдын зарим эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил гүйцэтгүүлэх;

МЭХ-ны орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах, сургалтын гарын авлага бэлтгэж тараах, сургагч багшийн сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах;

Туслах малчдад хүний эрхийн талаарх үндсэн ойлголт өгөх, хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах;

Сургалтын гарын авлага, туслах малчдад нийгмийн, эрүүл мэндийн болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл бүхий цаг тооны бичиг хэвлүүлж тараах;

Зорилтот аймаг, сумдад туслах малчдын “Өөрөө өөртөө туслах бүлэг”-үүдийг байгуулж, ажиллуулах;

ТВ шторк бэлтгэж Малчин ТВ болон МҮОНТВ-ээр цацах;

Орон нутагт зохион байгуулсан сургалтад хамрагдсан туслах малчдад зориулж нийслэлд семинар зохион байгуулах;

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд туслах малчны асуудлыг тусгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах;

Төслийн үр дүнг бүх талуудыг оролцуулан хэлэлцүүлж дүгнэх, туслах малчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид авах бодлого, зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмжийг танилцуулах;

Хүлээгдэж буй үр дүн:

- Туслах малчдын хөдөлмөрийн орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөө, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна.

- Үндсэн болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн харилцаа гэрээнд үндэслэгдсэн байна.

- Туслах малчдын “Өөрөө өөртөө туслах бүлэг” нь тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдлийн талаар өөр хоорондоо санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах талбар болсон байна.

- Зорилтот аймаг, сумдын МЭХ-ны орон нутгийн салбар зөвлөлийн гишүүд сургагч багшийн гарын авлага ашиглан хүний эрх болон хувь хүний хөгжлийн талаар сургалт зохион байгуулах чадавхтай болсон байна.

- Туслах малчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид авах бодлого, зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад танилцуулсан байна.

- Туслах малчны эрхийн хэрэгжилтийн талаар ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд тусгаж, төрөөс холбогдох шийдвэр гаргуулсан байна