Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Байдрагийн хөгжил”
ТББ-ийн бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаатай 2017 оны 05 дугаар сарын
12-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн
дарга Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг
очиж танилцаж ажиллаа. Тус сумын гар аргаар олт олборлож байгаа бичил
уурхай эрхлэгчдэд "Хүний эрхийн үндсэн ойлголт хандлага”, "Жендер ба хүний
эрх”, "Төрийн үйлчилгээн дэхь хүний эрхийн асуудал” сэдвүүдэр 2 цагийн сургалт
зохион байгууллаа. Сургалтын дараа бичил уурхай эрхлэгчидтэй эрүүл аюулгүй
орчинд амьдрах эрх, төрийн үйлчилгээ ба хүний эрх сэдвийн хүрээнд уулзалт
ярилцлага хийж тэдэнд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн нөхцөл байдлын
талаар ярилцлаа.