• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ" ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

Аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба болон Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Жаргалтай амьдрал төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Жаргалтай амьдрал төв үүд хаалгаа нээснээс хойш 100 хүнийг архинд донтох эмгэгээс эмчилж чөлөөлсөн бол энэ төвөөр үйлчлүүлэх хүсэлтээ 600 гаруй иргэд өнөөдрийн байдлаар гаргаад байгаа ажээ.

Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн их эмч Б.Мөнхсүлд Жаргалтай амьдрал төвийн үйл ажиллагаа болон гарч буй үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, мэргэжлийн байгууллагын дарга, мэргэжилтэн нараас үйл ажиллагаандаа анхаарч ажиллах мэргэжил арга зүйн зөвлөгөө авч харилцан мэдээлэл солилцлоо.