Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.
Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.
Энэхүү сонгон шалгаруулалтанд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулсан.
Баянхонгор аймаг:
Төрийн захиргааны байгууллага төрөлд - Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Амарсанаа
Аж ахуйн нэгж байгууллага төрөлд - "Баянхонгор трейд центр" ХХК-ны захирал Т.Бат-очир
Хэвлэл мэдээлэлийн байгууллага төрөлд - "Хөгжлийн ертөнц ТҮ-10" телевизийн захирал Н.Сундуй нар шалгарсан юм.
Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг референт Б.Содонцэцэг нар гардуулж баяр хүргэлээ.