• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЗОХИСТОЙ ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАГДАХ ЭРХИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ОЛГОЖ БАЙНА

Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯаманд хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн 15250 малчин өрхөд хүнсний тусламж олгох ажил Баянхонгор аймагт хэрэгжиж байна.

Баянхонгор аймгийн 20 сумын 2500 малчин өрхөд гурил, цагаан будаа, элсэн сахар, ургамалын тос, цайны идээ зэрэг хүнсний яаралтай тусламжийн 66875 кг барааг олгох ажлыг аймгийн Засаг даргын 03 дугаар сарын А/179 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авч, сумдуудад хүлээлгэн өглөө. Тухайн сумын ажлын хэсэг тусламжийн хүнсний барааг жагсаалтын дагуу малчин өрхөд хүлээлгэн өгнө.