• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд үнэ төлбөргүй "Хууль зүйн зөвлөгөө" өгч ажиллаа

 "Хүний эрхийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комисс, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,  Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбар, Баянхонгор аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр бүтэн нэг өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд долоо хоног бүрийн 4 дэхь өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын хурал болдог бөгөөд энэ үеэр хөдөө орон нутгаас иргэд ирж энэхүү хуралд оролцдог тул  иргэдийн төвлөрөл ихтэй байдгыг нь харж аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр тус өдөр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Тус өдөрлөгийн хүрээнд аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, ШШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч, Өмгөөлөгчдын зөвлөл, Хуульчдын холбооны 6 өмгөөлөгч тус тус ирж иргэдэд үйлчилсэн. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 67 иргэн хууль зүйн зөвлөгөө авснаас комиссын ахлах мэргэжилтэн 28 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн 100 гаруй иргэдэд гарын авлага боршур тарааж мэдээлэл өглөө.