• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭДЭЭ СОНСОХ "ЗӨӨЛӨН ЧИХ" ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Баянхонгор аймгийн ЗДТГазраас санаачилан төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой САНАЛ АСУУЛГЫН "ЗӨӨЛӨН ЧИХ" ЦАХИМ ХУУДСЫГ ажиллуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэр бүхий төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээний талаар судалгааны байгууллагатай хамтран цахим хуудсаараа ИРГЭН ТАНЫ САНАЛ-ыг авах бөгөөд санал асуулгын үр дүнг нэгтгэн, тухайн төрийн байгууллагын үйл ажиллагааны дутагдалтай асуудлыг залруулахыг зорьж байна. Уг үйл ажиллагаа бүтэн сарын турш үргэлжилнэ.