• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭДЭЭ ХАВТГАЙРУУЛАН ХАЛАМЖЛАХ БУС ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ НЬ ХАНГАНА

Баянхонгор аймаг 2021 онд аймгийн төвийнхөө өнгө төрхийг өөрчлөхөөр нийтийг хамарсан хот тохижилтын томоохон ажлыг /нийтийн эзэмшлийн зам талбайг өөрчлөх шинэчлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ихээр нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийн цогц шийдэл /эхлүүлэхээр аймгийн зүгээс төлөвлөөд байгаа юм. Энэ хүрээнд ХХҮГазар ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, сургалтаар хангах тал дээр уялдаж үр нөлөөтэй хамтран ажиллах юм.

Аймгийн төвд өрнөх хот тохижилтын ажилд нийтийг хамруулснаар Баянхонгор аймгийн 2000 - 3000 иргэн ажлын байртай болох төлөвлөгөө гараад байна. Эдгээр иргэдийг давхардсан олон сургалтад хамруулж үр дүнгүй цалгардуулах биш тохижилтын ажилд шаардлагатай зөвхөн гурван чиглэлд мэргэшүүлэх буюу явган зам тавих, зүлэг ногоо тарих, цахилгаанчнаар сургахад ХХҮГ-ыг сургалтаа чиглүүлэн ажиллах юм. Ингэснээр иргэдээ хавтгайруулан халамжлах биш хөдөлмөрлөх эрхийг нь хангаж төрөлх орон нутгийнхаа өнгө зүсийг дорвитойхон өөрчлөхийг аймаг бодлого болгон ажиллаж байна.