• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд хяналт шалгалт хийлээ

Иргэний Нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын ажилчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд Хүний эрхийн Үндэсний комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтын зорилго нь Баянхонгор аймаг дахь нисэх буудлын ажилчдын хөдөлмөрлөх эрх Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хэм хэмжээнд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, хүний эрхийн болон хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний зөвлөмж шаарлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад оршиж  байлаа.  Хяналт шалгалтын хүрээнд нисэх буудлын ажилчдын  ажлын байрны орчин нөхцөлтэй танилцаж холбогдох албан тушаалтан болон гомдол гаргасан албан хаагчдаас тайлбар авах, байгууллагын албан хаагчдаас хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын талаар санал асуулга авах, холбогдох баримт бичиг тушаал шийдвэрүүдтэй танилцах зэрэг ажиллагаануудыг хийж ажиллаа. Ажилчдаас хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг тогтоохоор авсан санал асуулгад 17 албан хаагч хамрагдсан бөгөөд нийт ажилчдад "Хүний эрхийн үндсэний комиссын үйл ажиллагаа”, "Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж” сэдвээр тус тус сургалт хийж комисст гомдол гаргах нь, хүний эрх зэрэг боршур гарын авлагыг тарааж өгч мэдээллийг өгсөн.