• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэн таны мэдлэгт” өдөрлөгт оролцлоо

Баянхонгор аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулж буй "Иргэн таны мэдлэгт” өдөрлөгт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр оролцож 1 дүгээр багийн иргэдэд "Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд 27 иргэн хамрагдлаа. "Иргэн таны мэдлэгт” өдөрлөг нь цаашид үргэлжлэх бөгөөд  баг тус бүрээр буюу   Баянхонгор сумын 8 багийн иргэдэд  хүрч хуулийн байгууллагууд мэдээлэл хийх  юм. Тус өдөрлөгийн зорилго нь иргэдэд эрх зүйн мэдээлэл өгөхөд оршиж байлаа.  Өдөрлөгт аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч,ХЭҮКомисс, эрүүл мэндийн газраас тус тус мэдээлэл хийж иргэдээ сонсож  ажиллаа.