• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МАЛ АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

Баянхонгор аймгийн Хүрээмарал, Жинст, Богд, Өлзийт суманд Шүлхий өвчин оношлогдож Шинэжинст, Баянлиг, Баацагаан сумдад сэжиг бүхий тохиолдлууд илэрсэн тул халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мал амьтны шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Орон нутгийн хэмжээнд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.