• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МЭРГЭЖЛИЙН ГЭР БҮЛ СУДЛААЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлүүд ихээхэн гардаг бөгөөд энэ нь тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийн асуудал болж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болох үүднээс нийгмийн анхан шатны нэгж буюу гэр бүлтэй ажиллаж зөвлөгөө мэдээлэлээр хангаж байх мэргэжлийн гэр бүл судлаачдыг бэлдэхээр аймаг орон нутгаас бодлогоор дэмжиж Баянхонгор аймгаас ОУУБИС-ийн Гэр бүл судлалын магистрт 35 хүн суралцахаар гэрээ байгууллаа. Баянхонгор аймгийн Засаг дарга-Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат нэр эдгээр мэргэжилтнүүд орон нутагт гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж дэмжиж байгаа юм байна. Гэр бүл судлаач гэхээр зөвхөн эхнэр, нөхрийн хоорондын асуудлыг авч үздэг юм шиг явцуу ойлгох хүмүүс байдаг. Гэр бүлийн судалгаа нь эрүүл мэнд, боловсрол, эрх зүй, сэтгэл зүй, хүний хөгжил, жендэр гээд нийгмийн бүхий л салбартай холбогдож өргөн хүргээнд явагддаг. Тухайлбал гэр бүл салалт нэмэгдэж өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэхийн хэрээр нийгмийн халамжид үзүүлэх ачаалал хэрхэн өсөх вэ?, нийгмийн ямар асуудал нэмэгдэх үү, Өрхийн эдийн засгийн чадамж болон ажилгүйдлийн түвшин, түүнийг өөрчлөх боломж, Шилжин суурьшсан өрхийн нийгэм, сэтгэл зүйн байдал, Архины хамааралтай өрхийн хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн асуудал гэдэг ч юмуу олон чиглэлээр судалгааг хийдэг.

Монгол улсын хувьд гэр бүлийн өмнө тулгамдсан асуудал их бөгөөд үүнийг шийдвэрлэхэд судалгаанд суурилсан оновчтой бодлого, эрх зүйн орчин чухал байна. Үүнд бэлтгэгдэж буй мэргэжлийн гэр бүл судлаачид хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.