• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НОМЫН БАЯР-2021

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д заасны дагуу ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг дэмжих, нийтийн уншлагыг дэмжин сурталчилах, зохиолчийг алдаршуулах зорилго бүхий үндэсний “Номын баярын өдөр”-ийг Улсын болон орон нутгийн онцгой комис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэр, журам, зөвлөмжийг баримтлан, үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн 2021 оны 09 дүгээр 07-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. “Номын баярын өдөр-2021"-ийн хүрээнд хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх хүмүүжил олгох, өөрөөрөө дамжуулан зохиолын утга санааг бусдад илэрхийлэх, нийгэмд ухаарал сургамж хайрлах зорилготой “Сургамжит өгүүллэг”-ийг уран яруу унших цахим уралдааныг аймгийн Хөгжимт драмын театр, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Зохиолчдын холбоо хамтран 9 сарын 7-ноос 27-ны хооронд зохион явууллаа. Энэ үйл ажиллагаа нь цахимжаад буй одоо цагт ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болж олон олон хүмүүсийг номтой нөхөрлүүлсэн байна.