• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэгдсэн эмнэлэг "зөвлөн туслах үйлчилгээ"-г иргэдэд утсаар үзүүлж байна

Covid-19 халдварын үед иргэд зайлшгүй шаардлагатай үеэс бусад тохиолдолд эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхээс зайлсхийн нарийн мэргэжлийн эмч нартай утсаар холбогдон зөвлөгөө авах үйлчилгээг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс эхлүүлээд байна.
Зөвлөгөө өгөх эмч нар ажлын өдрүүдэд үдээс өмнө 10:00-12:30, үдээс хойш 14:00 – 16:30 цагуудын хооронд утсаар холбогдсон иргэдэд эрүүл мэндийн тусламжийн хүрээнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.