• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож мэдээлэл хүргэлээ

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас  зохион байгуулсан 6 дугаар багийн иргэдийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож комиссын үйл ажиллагааны талаар 30 минутын мэдээлэл хийлээ. Энэхүү өдөрлөгийн зорилго нь 6-р багийн удирдлагууд иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнаж тэдний санал хүсэлтийг сонсож хууль эрх зүйн туслалцаа үзүүлж цаашид хамтран ажиллахад оршиж байлаа.  Тус өдөрлөгийн үеэр 6 дугаар багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Ганзориг 2017 оны эхний улиралд хийсэн ажлынхаа тайланг иргэддээ тавьсны зэрэгцээ аймгийн Цагдаагийн газрын олон нийт сургалт сурталчилгаа хариуцсан байцаагчид мөн мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож байлаа. ХЭҮК-ийн ахлах мэргэжилтний хувьд гарын авлага боршуруудаа иргэдэд тараасан бөгөөд иргэдийн асуусан асуултанд хариулж хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаа.