• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нээлттэй өдөр" арга хэмжээ боллоо

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын "Нээлттэй өдөр" арга хэмжээ 2017 оны 11 сарын 10-ны өдөр боллоо. Тус арга хэмжээний хүрээнд бүх хуулийн байгууллагууд оролцож  иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг иргэд ихээр үйлчилгээ авдаг аймгийн Төрийн банк болон Хаан банкны үйлчилгээний зааланд  зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гол үйлчлүүлдэг цэгт  болсноороо иргэд чирэгдэлгүй хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээ авах давуу тал болж байлаа.