• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нөлөөллийн самбар байрлууллаа

 ОУ-ын хүний эрхийн өдрийг угтан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбар Баянхонгор аймаг дахь нэг цэгийн үйлчилгээний төвтэй хамтран "Хүчирхийллийг эсэргүүцсэн” флаш моб бүжгийг аймгийн баганат талбайд бүжиглэж, өртөөчилсөн хэлбэрээр иргэдэд хүний эрхийн мэдээлэл өгч хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаа хүмүүсийн гарын үсгийг нь авсан.  Мөн аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн холбоо, ГБХЗХГ-тай хамтран хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг сэдэвт 4м*3м хэмжээтэй нөлөөллийн самбар хийж төв зам дагуу  байрлууллаа.