• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын "Хүний эрх"-ийн өдрөөр...

 Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагт сурталчилан таниулах үүднээс хүний эрхийн талаарх шторк, нэвтрүүлэг, теле сургалт, хүүхэлдэйн кино, хүний эрхийн цуврал бэлэн нийтлэл нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгохоор орон нутгийн ТҮ-10  телевизээр 12 сарын 1-10-ны өдөр хүртэл өдрийн 2 удаагийн давтамжтайгаар  цацуулсан. Мөн аймгийн төв талбайд байрлах олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой лед дэлгэцээр "Хүний эрх гэж юу вэ?” баримтат кино, "Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс” шторк, "Хүний эрхийн төлөө тэмцэгч шувууны тухай үлгэр” хүүхэлдэйн кино зэргийг гаргаж ОУ-ын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулж  буй үйл ажиллагааныхаа талаар аймгийн Хонгор телевиз, Баянхонгор телевизэд ярилцлага өглөө.