• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ОРОЛЦОО БА МАНЛАЙЛАЛ" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

"ОРОЛЦОО БА МАНЛАЙЛАЛ" СЭДЭВТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

1981 онд НҮБ-аас жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж эхэлснээс хойш Монгол улс 32 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна.

Дээрх өдрийг угтан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ, НДХ, ЭМГ, БШУГ, ГБХЗХГ, ХЭҮК, ХБИ-ийн холбоодууд хамтран “Оролцоо ба манлайлал”сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөгөөнийг 12 сарын 01-нд зохион байгууллаа.

ХЭҮК-н орон нутаг дахь ажилтан нь тус зөвлөгөөнд оролцогчдод хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийж оролцлоо.

Баянхонгор аймгийн хэмжээнд 3279 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1792 нь эрэгтэй, 1487 нь эмэгтэй. Үүнээс харааны 392, сонсголын 206, хэл ярианы 116, хөдөлгөөний 721, сэтгэц – оюун ухааны 707, хавсарсан 169 бэрхшээлтэй иргэд тус тус бүртгэгджээ. Эдгээрийн 34 хувь нь төрөлхийн, 66 хувь нь олдмол бэрхшээлтэй байгаа нь аль аль талдаа сонор сэрэмж өндөртэй , урьдчилан сэргийлэлт сайн байх шаардлагатайг харуулж байгаа юм.

“Оролцоо ба Манлайлал” Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцох үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд товч мэдээлэл хийж цаашид нийгмийн хамгааллыг улам сайжруулж, дэд бүтцийн хүртээмжтэй, ээлтэй орчин нөхцөлтэй, эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ