• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦИЙГ ОБЕГ-Т ГАРДУУЛЛАА

НҮБ-ын Хүн амын сан нь зудын эрсдэлд байгаа 6 аймгийн эмэгтэй малчид, малчин өрхийн өсвөр насны охидод зориулж 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Зудын гамшиг, онц байдал нь эмэгтэйчүүд, өсвөр насны охидод хүндээр тусдаг аюулын нэг билээ. НҮБ-ын Хүн амын сангаас дотуур байранд амьдардаг өсвөр насны охид (ихэвчлэн малчин өрхийн хүүхдүүд), мөн бага орлоготой малчин өрхийн 1170 эмэгтэйд зориулж эрүүл ахуйн иж бүрдэл бэлдсэн. Эдгээр иж бүрдэл нь охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, өөртөө итгэх байдал, хүнд хэцүү нөхцөлд ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахихад туслах зорилготой гэж суурин төлөөлөгч хэллээ