• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санамж бичгийн хүрээнд сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн үндэсний комисс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг дахь  ШШГА-ны албан хаагчдад "Хорих байгууллагын ажилтны харилцааны ёс зүй ба хүний эрхийг хүндэтгэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ШШГА-ны 19 албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Энэхүү сургалтын зорилго нь нэг талаас эрх нь хязгаарлагдсан хүн, нөгөө талаас төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг цол хэргэм, дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий ажилтан хоёрын дунд сөрөг харилцаа үүсэхээс урьдчилан сэргийлэх байлаа. Цаашид санамж бичгийн хүрээнд алба хаагчдын болон ялтнуудын сургалтыг хуваарийн дагуу хийх юм.