• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Сүүдэр бүү тусга” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор аймгийн ЗДТГ, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шинжилгээний албаны холбогдох албан тушаалтнууд болон Баянхонгор сумын нийгмийн ажилтнууд, сургуулийн нийгмийн ажилтнуудыг оролцуулан “Сүүдэр бүү тусга” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхсайхан нээж, мэргэжлийн байгууллагын төлөөлөл мэдээлэл солилцон, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар “Зөвлөмж” гаргаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.