• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

УЛААНБААТАР ХОТОД ГАЦСАН ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ГЭЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах тухай албан хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус албан бичгийн хариуг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлснээр Баянхонгор аймаг 2021 оны 01-р сарын 20-ны өглөөний 08:00 цагт /Лхагва/ тусгай үүргийн автобусыг аймгийн Авто тээврийн төвөөс Улаанбаатар хотруу илгээж улмаар 01-р сарын 21-ний өглөөний 08:00 цагт /Пүрэв/ авто тээврийн Драган төвөөс Баянхонгор аймагруу ирүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус тусгай үүргийн автобусаар ирэх иргэдийн анхаарах зүйлс:

1.Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабд өргөдөл хүсэлтээ гаргахдаа холбогдох утас, цахим үнэмлэхийн /Баянхонгор аймгийн регистр, хаягтай, одоо амьдарч буй хаяг нь Баянхонгор аймагт байх/ хуулбар, холбогдох материалыг хавсаргаж bhrshtab@gmail.com хаягаар ирүүлнэ.

  1. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас бүртгүүлсэн иргэдийн өргөдөл мэдээллийг сайтар нягталж шалгасны үндсэн дээр утсаар эргэн мэдэгдсэнээр 40 иргэний билет бичүүлэх эрх үүснэ.
  2. PCR шинжилгээний хариу сөрөг хариутай, хугацаа нь хүчинтэй байх 40 иргэнийг автобусанд суулгана.
  3. Тус тусгай үүргийн автобус 7 хоног тутамд нэг явах бөгөөд автобусанд суусан иргэд халдвар хамгааллын дэглэм сахин, замд идэх хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж авч явна.
  4. Ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан гэрийн тусгаарлалтад 7 хоног байх юм байна