• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ҮҮДНЭЭС ХИЙЖ БУЙ ШАЛГАЛТЫН ТУХАЙД

Халдвар хамгааллын чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг аймгийн Онцгой комиссын гишүүд, МХГ, ЦГ, ОБГ-ын нийт 50 албан хаагч хамтран 7 чиглэлд хийлээ.

Энэ хүрээнд

- Хүнсний худалдааны 111,

- Төрийн байгууллага -35,

- Үсчин гоо сайхан – 17,

- Халуун ус-5,

- Хоол үйлдвэрлэлийн 36,

- Хүнсний бус бараа худалдааны төв, дэлгүүр -51,

- Авто угаалга, авто засвар – 18,

- Эрүүл мэндийн-2,

- Банк, санхүүгийн байгууллага-3,

- Фитнесс-1

- Шатахуун түгээх станц-15

- Жолооны сургууль-1,

- Үйлдвэр-46 нийт 341 объектод шалгалт хийж 1853 зөрчил илэрснээс 1265 буюу 68,2 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

Нэгдсэн хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс доорх нэр бүхий найман саналыг аймгийн Онцгой комиссын 52-р хуралдаанд танилцуулав. Үүнд

  1. Төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын 30 хувь нь ажлын байран дээр, 70 хувийг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх, байгууллагууд дотоод зохион байгуулалтаа сайжруулах
  2. Төрийн байгууллагууд хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан ажилтанг томилж, түр тусгаарлах өрөө, цэвэрлэгээ халдваргүйтгэл холбогдох асуудалд хяналт тавиулдаг байх
  3. Ачаа тээврийн хэрэгслийн ачаа ачиж буулгах нэгдсэн цэгийг өмнөхөөр байгуулах
  4. Халдвар хамгааллын шаардлага хангасан жолооч, тээврийн хэрэгсэлд /хот хооронд/ холбогдох дүрэм журмыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгох
  5. Зорчигч болон ачаа тээврийн хэрэгслийн зорчих, ачиж буулгах үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн төвтэй хамтран тогтмол хяналт тавьж ажиллах
  6. Тухайн байгууллагууд дотоод хяналтаа сайжруулж, үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилчид болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг стандартад нийцсэн хамгаалах хувцас хэрэгслээр хангах
  7. Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй бар, караоке, ресторан, цайны газар, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нээх эсэхийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэх
  8. Хүний бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа, агааржуулалтын систем хэвийн ажиллаагүй Баруун бүс-1, Есөн эрдэнэ, Түйн долгио, Майхан цахир, Дунд захуудын хүнсний, барааны худалдаа эрхлэгч нар нь эрүүл ахуйн тусгай нөхцөл шаардлага хангахгүй, хүний бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа тул тус захуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээх тухай тус тус саналыг дэвшүүлж Аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүллээ.

Аймгийн Онцгой комиссоос одоо үлдээд байгаа зөрчил дутагдлыг арилгуулах, ард иргэдийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан орчинд үйлчилгээ авах нөхцөлийг бий болгох үүднээс хяналт шалгалтын ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэрэгжүүлэхийг дэмжлээ.