Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 06 дугаар сарын 13-наас 16-ны хооронд Баянхонгор аймгийн 20 сумын хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг хүүхдийн Өвгөнжаргалант зусланд зохион байгууллаа. Тус сургалтанд сум тус бүрээс 8 хүний бүрэлдэхүүнтэй багууд хамрагдаж хүүхэд гэр бүлийг хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл авлаа.