• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан зөвлөгөөн хийлээ

"Өнгө нэмье", "Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран 9 дүгээр сарын 30-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Билэгсайхан 2019, 2020 онд бүртгэгдсэн эрүү шүүлттэй холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бол Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг "Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараагаар зөвлөгөөнд оролцогчид албаны ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлууд саад бэрхшээлийн талаар ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо