• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль зүй дотоод хэргийн яамнаас сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймагт 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Хууль зүй дотоод хэргийн яамнаас шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудаар тус тус  сургалт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Өмгөөлөгчид гэх мэт хуулийн байгууллагууд  хамрагдлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн ч мөн 4 өдрийн сургалтанд суулаа.