Баянхонгор аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс санаачилж төрийн байгууллагууд өөрийнхөө салбарын хууль тогтоомжийг сурталчилах аяныг 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлүүллээ. Аяныг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь иргэдэд хууль эрх зүйн мэдлэг түгээх, тус байгууллагын үйл ажиллагааг нийтэд таниулахад оршиж байна.