• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт хийлээ

Хүний эрхийн үндэсний комиссын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа аймгууд дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймаг дахь ахлах мэргэжилтэн миний бие  Баянхонгор аймаг дахь ШШГ албаны цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтын зорилго нь Цагдан хорих байранд цагдан хоригдож буй  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад оршиж байлаа. Тус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, нөхцөл байдлын талаар илтгэх хуудас бичиж гомдол хяналт шалгалтын хэлтэст хүргүүлж ажиллаа. Цагдан хорих байранд хяналт шалгалт хийгээд зогсохгүй аймгийн Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байранд мөн комиссын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж нөхцөл байдал зөрчил дутагдлын талаар бичсэн илтгэх хуудсыг ГХШХ-т хүргүүлж ажилласан болно.