• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь ахлах мэргэжилтэн нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь бичил уурхайн талаар олон нийтэд эерэг ойлголт өгөх, аймаг орон нутгийн удирдлагууд бичил уурхайчдад хүний эрхэд суурилсан арга барилаар хандахад нөлөөлөхөд оршиж  байлаа. Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгийн төрийн байгууллагын холбогдох хүмүүс,  Хуульч өмгөөлөгчид,  Бичил уурхай эрхлэгчид болон Баянхонгор аймгийн "Хувиараа ашигт малтмал олборлолтыг дэмжих холбоо" ТББ, Баялгийн эзэн бичил уурхай ТББ, Бичил уурхайн эмзэг хэсгийг дэмжих холбоо ТББ, Алтан усны хөгжил ТББ, Батсайхан сэтгэл ТББ, Байдрагийн хөгжил ТББ, Цанчир Баянбулаг ТББ, Баянбөмбөгөр ТББ, Алтанговь зараа ТББ, Заг дүүрэн чандмань ТББ, Арвин нутаг ус ТББ, "Баясах гоо" зохион байгуулагдсан нөхөрлөл тус тус оролцож комиссын ахлах мэргэжилтэн миний бие хүний эрхийн тухай мэдээлэл хийж чиглүүлэн харилцан ярилцсан сайхан арга хэмжээ боллоо. Мөн энэ үеэр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа Засгийн газрын 151-р тогтоолоор баталсан шинэчлэгдсэн журмын талаар мэдээлэл хийсэн.