• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймгийн Засаг даргын А/176 дугаар захирамжаар "Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл" шинэчлэн байгуулагдаж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Хурлаар Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017-2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн тус хурлын оролцогчдод холбогдох төрийн байгууллагуудаас хүүхдийн эрхийн талаар мэдээлэл хийлээ.