• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

"ХАБЭ-2021" аяны хүрээнд Хөтөч дэвтэр плакат томоохон үйлчилгээний байгууллагуудаар аялж байна. Энэхүү Плакат, хөтөч дэвтрийн ач холбогдол нь Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Ковид цар тахлын үед халдвар хамгаааллын дэглэмийг хэрхэн баримтлан ажиллах заавар журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага, Бэлтгэл ажлын үед авах арга хэмжээ, Өдөр тутмын цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж, аргачлал, Сэжигтэй тохиолдол илэрвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Олон нийттэй ажиллах харилцах, байгууллагын гадна дотор барилга байгууламж орц гарцыг ариутган халдваргүйжүүлэх журам зааврыг хавтсанд байршуулан, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох сурталчлан таниулахад оршино. Хөтөч дэвтэр аялах хугацаанд хийж хэрэгжүүлэн засаж сайжруулсан ажил, тэмдэг тэмдэглэгээ, халдвар хамгаалал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхээр зохион байгуулсан ажлаа илтгэх хуудсаар хавтсанд баяжилт хийж дараагийн байгууллагад хүргэж өгөх байдлаар хөтөч дэвтэр маань үүргээ гүйцэтгэж явна.