• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа нарын эрх зүйн мэдлэг, хүний эрхийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх сургалт 11 сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Баянхонгор аймгийн 20 сумдын олон нийтийн цагдаа нар хамрагдсан бөгөөд сургалтын зорилго нь шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн хууль тогтоомжуудыг сурталчилан таниулах, эрх зүйн болон хүний эрхийн мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэж байлаа. Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн нь "Цагдаагийн алба хаагчийн ёс зүй ба хүний эрхийг хүндэтгэх нь" сэдвийн хүрээнд нэг цагийн сургалтыг хийж хамтран ажиллаа.