• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЦЭВЭР УСААР ХАНГАГДАХ ЭРХИЙН ХҮРЭЭНД

Төвлөрсөн хүн амтай газар задгай хөрсний усаар ундны ус хийх хатуу хориотой. Цэвэр усны найдвартай эх үүсвэр үнэхээр чухал. Цэвэр усаар хангагдах эрхийн хүрээнд аймгийн төвийн ард иргэдийг баталгаатай ундны усаар тасралтгүй хангах гүний усны худгийг шинээр гаргах шийдвэрийг аймгийн ИТХ, АОК-оос гаргасан.

Шийдвэрийн хүрээнд "Чандмань-Баянхонгор " ХК нь Улаанбаатар хотын "Баян Заг " дринлленгтэй гэрээ байгуулан гүний худаг шинээр гаргах ажлыг гүйцэтгэж байна.

Тус ажлын явцтай Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид танилцаж зөвлөмж зааварчилгаа өгч санал солилцлоо.

Гүний худгийг 9 сарын 20-ны дотор барьж дуусган ашиглалтад оруулж хүн амыг гүний цэвэр усаар хангах талаар гүйцэтгэгч байгууллагаас танилцуулав.