• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цэцэрлэгийн эцэг эхчүүдэд сургалт хийлээ

Аймгийн Хууль эрх  зүйн хэлтэс, Цагдаагийн газар, ХГБЗХГ, Эрүүл мэндийн газар тус тус хамтран сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэгч байгууллагуудын дунд  хорт зуршлаас сэргийлж хүүхдээ зөв хүмүүжүүлье сэдэвт 14 хоногийн аян зарласан билээ. Аяны хүрээнд 10 дугаар цэцэрлэгийн  ахлах ангийн 2 бүлгийн эцэг эхчүүдэд 4 дүгээр сарын 3-ны өдөр  Хүүхдийн эрх, хүүхдийн хүмүүжил төлөвшил сэдэвт сургалтыг ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн миний бие хийлээ. Сургалтын зорилго нь Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг иргэдэд таниулах хүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд эцэг эхийн мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд оршиж байлаа. Тус сургалтанд 2 бүлгийн 54 эцэг эх хамрагдсан бөгөөд тэдэнд гарын авлага материалыг тарааж өгч ажилласан болно.