• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цэцэрлэгийн эцэг эхчүүдэд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалт хийлээ

 Баянхонгор сумын хүн ам, гэр бүл, жендэрийн асуудал хариуцсан нийгмийн хөгжлийн  мэргэжилтэн нь    Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн цэцэрлэгийн эцэг эхчүүдэд хүүхдийн осол гэмтлийн шалтгаан, хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулиудаар ээлжит сургалтыг зохион байгуулж байна.  Сургалтын зорилго нь Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг иргэдэд таниулах хүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд эцэг эхийн мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд оршиж байлаа. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүдэд аймгийн Цагдаагийн газар, аймгийн эрүүл мэндийн газар, Хүний эрхийн Үндэсний комиссын мэргэжилтнүүд  тус тус хамтран сургалт хийлээ.  Ахлах мэргэжилтэн миний бие Хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалтыг хийж сургалтанд 67 эцэг эх хамрагдсан болно. Сургалтанд хамрагдсан эцэг эхчүүдэд тараах материал гарын авлага боршуруудыг тарааж өгч Комиссын үйл ажиллагааны талаарх  мэдээллийг мөн  өглөө.